Bosoj garaad guimeer

2008-08-10

нохой мэдэх үү


би гэртээ нохой тэжээх гэтэл ямар нохой ямар араншинтай болон ямар нь хамгийн дажгүй гэдгийг мэддэггүй ээ. хамгийн нх таалагддаг нохой маани сэмбэрнар. тайван, хүүхдэд ээлтэй, байнга хуцаад, хөлд орооцолдоод байхгүй бас их хөөрхөн цаанаа нэг амгалан төрхтэй гээд л.. Гэтэл асуудал их байнаа. Үс ноос нь дийлдэхгүй, хоол нь их, /үүнд би нэг их ач холбогдол өгөхгүй байгаа / хamgiin gol ni  хэрхэн яaж угааж байх... Тэр том амьтанийг дийлж усанд оруулах л хамгийн хэцүү нь байна. Нохой тэжээдэг болон сонирхдог хүмүүс мэдлэг туршлага нимгэн надад зөвлөөрэй. Би болохоор хурц түрэмгий, хурдан цовоо нохой сонирхохгүй байгаа юм. Бас хөлийн чимээ гарангуут л хуцаж байдаг хав зэрэг далчгар нохойнд аймаар дургүй. хэт жижиг нохой ч хэрэггүй. Хүүхдүүдэд ханьтай бас нөмөртэй гэж сэмбэрнарыг бодох юм . сэмбэрнар тэжээдэг хүн байвал энэ нохой ямар онцлог зан чанартай, , арчилгаа нь ямар байдаг тухай хэлээд өгөөч дээ. . нохой мэдэхгүй байж нохой сонгоно гэдэг чинь ёстой хэцүү юм байна. хүүхдүүддээ амлачихсан болохоор ямар нэг нохой авах нь тодорхой. Харин ямар?????????

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2014-04-08 -

Бичсэн: Зочин
hi sayhan neg sartai spaniel golog avlaa ih dursgui yumaa yaj surgah ve yadaj bhad sayhan golog maani haniad hurchihlee ugend eroosoo orohgui yumaa
. Шууд холбоос

2013-11-07 - xvn

Бичсэн: Зочин
bi labrador golden retriver zereg nohoinuudad ix durtai gehdee yag yamr aas zantaig ni medehgu uma nadad heled ogooch
. Шууд холбоос

2012-11-18 - spaniel yaaj archildag talaar xelj ogoosh please

Бичсэн: duk.love (зочин)
bi spaniel golog say awlaa end tendgvi sheej baagaad eejdee ixed zagnuulax ym yaj surgadag ym be bas xooliig n yaaj ogwol gedes gvzee n owdchixgvixen shig baidag ym bol tegeed manai golog odoo 3 sartai odoo owol bolj bna gaduur salxind gargaxaar daaraad nadluu tsopoigood gadaa garax ix durgvi ym uul n ix dursgvi bas delgvvr xesex ix durtai xoolond ix sain neeree ymar ner ogwol xoopxon bol sanal bolgooch kk ta bvxen nadad zowolgoo ogno gj naidaj baina
puppy dog eyes - New
. Шууд холбоос

2008-11-24 - sain uu

Бичсэн: Зочин (зочин)
би жооxон байxдаа спанэл тэжээдэг байсийн. xоорxон ноxой шүү. мори шиг гүйгээл гүйгээд л байдаг xулдаасандээр xалтирч унаад босоx гэж байгаад чиxэн дээрээ гишгэчиxнэ. юмыг иx амарxан сурдаг. бусад ноxойг мэдэxгүй юмаа.
. Шууд холбоос

2008-10-28 - Pondoort

Бичсэн: cocktail
mash ih bayarlalaa. Zondoo unetei saihan zuvulguu ugsund. Nohoitoi boloh gej neeree nayan yum bolson shdee. Odoo bol nohoinii tuhai baga bolovch medlegtei bolsoon. Ta nuhudiin haluun dotno zuvluguund bayarlaad uramshaad barshgui ee. American Spaniel gedeg neg nohoi avsan. hoorhon amitan yum. Denduu nyalh amitan bolohoor uruvdmuur yumaa. Huuhduud maani mash ih hairtai. Gevch bi daaruulaad haniad hurgechihsen.sad Usand oruulaad salhi avhuulchihaj. archilgaa ni nariin yum baina.
Одоо бидэнтэй хамт байхгүй байгаа. Үхчихвэл хүүхдүүд хэцүүднэ. Айж байгаа зүйл маань энэ болоод байна. за за цааш нь бичвэл уйлах гээд байна. Чамд их баярласан шүү.
. Шууд холбоос

2008-10-11 -

Бичсэн: Пондоор (зочин)
өөө хөөрхий аягүй сэтгэлээсээ зөвлөөд байсан чинь аль 2 сарын өмнөх юм байсан байшд. өдийд нохойгоо авцан л байх даа. тэгээд ямар сонголт хийв дээ. сонирхуулаарай.
. Шууд холбоос

2008-10-11 -

Бичсэн: Пондоор (зочин)
сембарнар гэдэг чинь нохой тэжээж үзээгүй хүнд арай л буруу сонголт байх шиг санагдах юм.

сембарнар, кавказ овчарка гэх мэтийн үс ноос ихтэй том биетэй сэрүүн газрын уулын нохойнууд манай монголын эрс тэс уур амьсгалд ялангуяа зун намарын цагт жаахан зутруухан л харагдаад байдаг юм шиг. унжийчихаад хөгийн харагддиймшд.

жижиг биетэй нохой сонгоод хэрэггүй. ёстой хийх ажилгүй зугаагаа гаргах гэсэн япон солонгосын гэрийн авгай нарт тохирох эд. манай орны нөхцөлд бас ч гэж хүүхдүүдийг чинь хамгаалчихаж чадах нохой сонгох нь зөв.

манайд харагдахаа болиод удаж байх шиг байна. коли буюу шотланд овчарка нохой их зүгээр гэж би бодож байна. яг эзэнээ хамгаалах тал дээр бол учир дутагдалтай л байх гэхдээ уг нь их гэр амьтай ухаантай нохой шиг санагддаг юм.
орос ах нарын буянаар гэх үү орос, немч овчарка бас сэтгэлд их ойр шүү. одоо ч хүмүүс немц овчарка их сонирхдог болсон байна лээ. дотороо хоёр янз байгаа. нохойн бизнес хийдэг хүмүүсийн хэлдэгээр ажлийн немц гэж байгаа тэрийг бол сонгоод дэмий байхаа. уг нь пондойж пөөдийчихөөд багадаа их хөөрхөн боловч жаахан томроод ирэхээрээ нэг л их пөөвийсөн үс ноос. пэхэхэхэ.

за үнэндээ муу нохой гэж байдаггүй юм шүү гэж хэлэх байна. хүүхэддээ хэр цаг гаргаж сэтгэлийг нь ойлгож ярилцана хүүхэд тань тийм хүн болно. нохой хүүхдээс ёстой ямарч ялгаагүй дээ. цааргалалгүй хүүхдээсээ дутахгүй арчлаад, буруутай үед нь зэмлээд, бусад үед нь магтаад ер нь нохой биш хүн гэж бодоод л харьцах хэрэгтэй. нохой тэжээнэ гэдэг чинь зөв.
гэхдээ хүүхдээ эрхлүүлэх тоглоом төдийгөөр ойлгов. хүмүүс энэ тал дээр их алдаад байх шиг. тэгээд л удалгүй сонирхол нь эсвэл ажил төрөл нь болохгүй бусдад өгөөд л... сайн бодож байж шинэ хүн нэмэх дайны ойлгох хэрэгтэй.

амьтантай харьцаж сурсан хүүхэд гэж шал ондоо шүү дээ. за даа юу ч биччихэв зөвлөлгөө ч биш юм байнаа. хэхэ уучилна биз.

аа нээрээ нүдээ нээгээгүй эсвэл хэт балчир гөлөг авч хэрэггүй. эхийн сүүнээс нь эрт салгасан нохой бие сульдаа, ухаан дутуухан талдаа.

2 сартай гөлөг зүгээр байхаа.
баталгаатай дэлгүүр ч юм уу, таньдаг хүн амьтнаасаа ав. гөлөгний эх эцгийг нь судал. бас шинжилгээ хийлгэчихэд нэг их буруудахгүй байх.

бусдын гар дамжсан биш эхтэйгээ байгаа гөлгийг аваарай гэж зөвлөе. бусдын гар дамжсан гөлгөн нохойн зан ааш бага гэлтгүй эвдэрчихдэг юм байна лээ.

за хүйсний хувьд сарын тэмдэг, төрөх энэ тэр нь жаахан хэцүүхэн л байх. гэхдээ охин нохойг илүү үнэнч, бас тэвчээртэй, илүү ухаантай гэхийм билээшд. tongue

бага байхад гэрт ганц хоёр овчарка байдаг байлаа. өөрөө гардан тэжээж байсан нь нэг царай муутай хар пудель байсан юм даг.

гэснээс ам халаад явсан дээр нь сайтар бодож байж шийдээрэй сүүлд нь тэжээж чадахаа байгаад нохойгоо бусдад өгвөл хүүхдэд чинь их л хүндхэн байх болно. өөрсдөд чинь хэлэхгүй ч хүүхэд дотроо шаналдаг юм. өөрийн туршлагаас.... кэкэ.

хэсэг хугацаанд л тэжээнэ гэж бодож байвал нохойгоо болиод зүгээр загас, оготно энэ тэр гэсэн сонголт байгаа гэдгийг нэг бодохгүй юү.
. Шууд холбоос

2008-10-11 -

Бичсэн: tatah
es freut mich total dass du auf Deutsch geschrieben hast. wenn ich fragen darf, warst du hier oder wo hast du ьberhaupt deutsch gelernt?

ьbrigens freut mich dich kennenzulernen, ich kann mir auch nicht entscheiden, welche sprache ich in diesem Semester nehmen soll, wir haben Italienisch, Spanisch, Portugalisch, Ungarisch, Fin-, Swedisch , Turkisch, sogar Russisch und auch Japanisch . Und wir sollten unbedingt eine Sprache waehlen, verdammt schwer.... tongue fьr mich soll dann diese Sprache 5. Sprache sein.

also viel Glьck und immer willkommen

tatah

. Шууд холбоос

2008-08-15 -

Бичсэн: Дарс
миний дэр дурдсан golden retriever юмуу labrador аваад тэжээчихээ.. сайхан амьтад байгаа юм.. winking
. Шууд холбоос

2008-08-14 -

Бичсэн: xvv
Аа нээрээ тийм юм байшдээ. happy баярлалаа. Би лав блогт чинь дуртай болоод байгаа big grin
. Шууд холбоос

2008-08-14 - medleggui hun ch bulai yumaa

Бичсэн: cocktail
нохой сонгох нээрээ хэцүү юм байна. Одоо хүртэл олигтой шийдгүй л байгаа. waiting Янз бүрийн үүлдэрийн зүсийг нь байтугай нэрийг нь ч мэдэхгүй юм. Мэддэг нь нөгөөх сэмбэрнар. Гэтэл бөөн асуудал араасаа чирсэн сэгсгэр байдаг. hypnotized
мэдэхгүй юмаараа хөөцөлдөх ч булай юмаа. Ямартай ч зөвлөгөө өгсөнд баярлавч баршгүй.
Жич Хүүд; Коктайл рүүм гэдэг амидаа шахуугийн блогийг танилцуулсанд баярлалаа. Үнэхээр гоё блог байна. Найзийн листийн салхи хагалаад листэндээ оруулья гэж шийдээд сууж байна. Би ч галуу дууриаж хэрээ хөлөө хөлдөөв гэдэг шиг Коктайл нэрийг гутаачих юм байна даа гэж гутрах шахдаг байна ш дээ. nerd

. Шууд холбоос

2008-08-14 - Сэтгэгдэл

Бичсэн: xvv
Немц овчарканд л дуртай. Тэгэхдээ өөр нохой огт мэдэхгүй хэхэ
Ер нь нохойг гөлөгнөөс нь яаж тэжээхээс бүх юм хамаардаг л гэх юм байна лээ. Нохой сургадаг клубууд дээр очоод зөвлөгөө авах хэрэгтэй. Салхинд гаргахдаа хүртэл хүүхдийнхээ араас өөрснийхөө араас хөтлөж явуулах хэрэгтэй, хамгийн урдаа хөтлөж хүмүүжүүлж болдоггүй гэж сонсож байсан юм байна.
. Шууд холбоос

2008-08-12 -

Бичсэн: Зочин
golden retriever гэж сайн үүлдэрийн их хөөрхөн нохой байдаг, үүнийг надад байсных нь хувьд санал болгож байна.Хүүхдэд маш хайртай дайрж хазах зан байдаггүй.. Би 3 жил тэжээхдээ хуцахыг нь худалч хүнд 3-4 удаа л сонссон.. Мөн labrador үүлдэрийн нохой бас зүгээр.. Энэ хоёр үүлдэрийн нохойг маш ухаантай бас их номхон зантай тул тахир дутуу болон хараагүй хүмүүст зориулж их сургадаг ба үр дүн нь ч их гайхалтай байдаг..Нохойг багаас нь үгэндээ оруулж сургах хэрэгтэй.. Жишээлбэл багаас нь өвөр дээрээ хамаагөи тэвэрч авч сууж болохгүй, сүүлдээ томрочихоод бас л өвөр дээр чинь гарах гээд унадаг болно.. Ер нь чи шийддэг гэдгээ багаас нь ойлгуулж байх хэрэгтэй.. Мөн байранд амьдардаг бол өдөрт доод тал нь 2 цаг салхинд гаргаж гүйлгэж байгаарай.. Би өөрийнхийгөө ажил ихтэй харж чадахгүй болоод хүнд өгчихсөн юм.. Эхэндээ ч өөрийгөө бодоод ганцааранг нь олон цагаар орхиж явдаг байсан. Сүүлдээ нохойгоо бодоод тэр амиа бодоод л хүнд өгч чадахгүй сэтгэлтэйгээ тэмцэн байж надаас илүү арчилж чадах уулан дээр амьдардаг хүнд өгсөн дөө..Одоо уул модоор шувуу амьтаны араас гүйгээд жаргалтай яваа биз дээ.. тэгэхдээ эзнээ мартдаггүй гэж үнэн шүү.. хаая нэг очихоор эрхлээл сайхан сүүлээ годгонуулаад л, байж ядаад л.. хөөрхөн шүү..Ингэж байгаад нэг очиж эргэнээ нохойгоо.. санажийна sad
. Шууд холбоос

Миний тухай

amidral gedeg cocktailiig chi yaj ch nairuulj bolno. Orts ni chinii medeld baigaa gedegt itgeerei

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. xvv
. yuki
Бичлэг: 2 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax