Bosoj garaad guimeer
2008-01-16
neg l saihan yum
Өдөр өдрийн өнгө сонин юм даа. Сэтгэл нэг л их гэрэл гэгээ татуулсан нэг л сайхан юм хиймээр байх юм. юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. харин юу байж болох вэ... Юунд ч юм яараад сонин байнаа. хийх юм үнэхээр толгойтой үснээс ч их байхад ингэж гиюүрэн суух хэрэг байна уу. Хөөе хүүхээ????? нээрээ ээж рүүгээ ярья байз. өнөөдөр яриагүй юм байна. Ээж минь намайг ярихаар ар араас нь зөндөө юм ярьдаг. Заримдаа ажил ихтэй байхад утасны мөнгө үрээд нэг их чухал биш зүйлийг баахан ярьдаг юм. Гэхдээ л ээж минь ярихыг хүсэж байгаа учраас яриж л байг... Заримдаа за за ажилтай байна. дараа ярья гээд л мартчих тохиолдол ч байдаг юм. Сонин юм шүү ээждээ хайртай мөртлөө тэр болгон сэтгэлийг нь амарлуулж чадахгүй юм. сэтгэлд нь хүрэхгүй олон байх юм. Дандаа ээжийгээ баярлуулж байхсан. Гэхдээ сонин юм их бий надад бас орон зай хэрэгтэй биз дээ. хэхэ сонин юм шүү.
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
2008-03-28 - Ээж үү?
Би ээжээс хараат бусаар явах гэхээр нэг л болохгүй. Бөөн асуудал /зөвхөн өөртөө/ -тай учирчихаад яахаа мэдэхгүй, нусаа татаал /ханиад хүрээд л, их зүйлийг амжуулах гэсэн сэтгэлд юу ч амжуулсан юмгүй ханиад хүрчдэг нь сонин шүү/ явж байхыг ээж анзаарчихаад миний асуудлын гарцыг дор нь олчих нь гайхалтай.
Ээжид хандах хэрэгтэй гэдгийг мэддэг ч тэгэлгүй явсаар ээжийн тусламжаар ажлаа амжуулдаг би ч том болох болоогүй байна даа.
Том болох нь тийм ч хүсэх зүйл биш ч юм билүү? цаг нь болхоор бүгд л том болдог биз. За энэ сэтгэгдлийг минь хэн нэгэн ээжид битгий уншуулчихаасай.
Энэ бичлэгийн эзэнд .
ээжийнхээ тухай бодлоо өөр газар биш энд л үлдээлээ. Ингүүлснээрээ таныг блог гайхалтай.